Хүүхдээ хэрхэн хичээл хийлгэж сурах вэ?
Хичээлийн жил эхлэж байгаа тул эцэг эхчүүдэд зориулан хэрхэн хүүхдийнхээ хичээлийг сайн хийлгүүлэх талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. Та хүүхдээ хэрхэн хичээлийг нь хийлгүүлэх талаар сайн мэдэхгүй, аргаа болохгүй байгаа бол дараах зүйлсийг уншаад үзээрэй.
1. Тэдэнд үүрэг хариуцлагыг нь ойлгуул
Хүүхдэдээ бага наснаас нь үүрэг хариуцлага гэсэн ухагдахууныг ойлгуулж, тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол суралцах юм гэдгийг сануул. Учир нь хүүхдэд үүнийг бага насанд нь ойлгуулах тусам хожим танд илүү амар байх болно. Мэдээж гэртээ үлгэр дууриал бүхий уур амьсгал бүрдүүл. Том ах эгч нар...